Өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өлгий сумын Хөдөө Аж Ахуйн тасгийн мэргэжилтнүүд Малчин иргэдэд зориулж сургалт зохион байгууллаа.
Уг сургалтын үеэр Хөдөө Аж Ахуйн тасгийн мэргэжилтнүүд доорх сэдвийн хүрээнд малчин иргэдэд мэдээлэл танилцуулж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч гарын авлага тарааж ажиллалаа.
Үүнд:
1. Ашиг шим сайтай мал үржүүлэх ,сүргийн бүтцийг сайжруулах талаар
2. Малын индексжүүлсэн даатгал болон тэжээл олгох талаар
3. Бэлчээрийн менежмент, бэлчээрийг гэрээгээр ашиглах ба тулгарч буй асуудлын талаар
4. Хуванцар савны хэрэглээ болон хуванцар савны ангилал, хор уршгийн талаар мэдээлэл өгч, цаашид хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриаллаа.