Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” арга хэмжээг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан уриатай уялдуулан “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас хариуцан Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн салбар зөвлөл болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд 2023.04.14-ны өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албаны ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгууллаа.