Хугацаат цэргийн албанд татагдсан иргэн дараах материалуудыг биедээ авчирсан байх. Үүнд:
– иргэний үнэмлэх,
– цэргийн үүрэгтний үнэмлэх,
– мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх,
– сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм. Харин дуудсан хугацаандаа ирдэггүй, өөр нэгэн шалтгаан хэлдэг асуудал цэрэг татлага болгоноор гардаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь гадаад оронд эсвэл дотооддоо түр хугацаагаар томилолттой гэдэг шалтгаан хэлдэг байна. Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 17-р зүйл, Монгол Улсын эрүүгийн хуулийн 237 дугаар зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.