Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 1 дүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 2 дугаар зэргийн одонгоор тус тус шагнах үйл ажиллагаа өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа.
Манай аймгаас нийт 538 ээж алдарт эхийн одон авч байгаа ба үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 66 ээж, 2 дугаар зэргийн одонгоор 472 ээж тус тус шагнууллаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Космос, Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Засаг даргын орлогч Х.Нурболат нар гардууллаа.