Ховд голын гол, усны түвшин өнөөдрийн байдлаар 50 см-ээс 1 метрээр нэмэгдэж усны түвшин аюулын хэмжээг давж үерлэж байна. Өлгий сумын Засаг даргын тамгын газраас мэргэжлийн ангийн 30 гаруй албан хаагч 8 техник хэрэгсэлтэйгээр голын эрэгт далан босгож ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллаж байна. Иймд ард иргэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, ахмад настай хүмүүсийг харгалзах хүнгүйгээр гол, мөрөн, нуурын ойролцоо явуулахгүй, хараа хяналтгүйгээр тоглуулахгүй байх, голын гатлага, гармаар гарахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Өлгий сумын Онцгой байдлын комиссоос онцгойлон анхааруулж байна.
2023.06.12 22:50 цагийн байдлаар…