Ховд голын түвшин эрс нэмэгдэж байна.
Иймд:
– Гэнтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх.
– Гуу жалгын ойролцоо, гэр, хашаа, саравч, орон байраа барьсан, суурьшсан айл өрх үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
– Бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
– Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
Ард иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.