Өлгий сумын Хоршоог хөгжүүлэх сангийн “Хяналтын зөвлөл” нь 2022 онд Өлгий сумын Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авсан Хоршоо, Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэдэд хяналт шалгалт хийлээ. Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авсан 2 хоршоо, 8 компани, 8 иргэний үйл ажиллагаанд танилцаж, зээлийн ашиглалт болон төслийн хэрэгжилтийн явцыг газар дээр нь үзлээ.