Аймгийн төвд коранавирусын халдварын батлагдсан тохиолдлын ойрын хаьвтлаас шинжилгээ авах ажлыг өдөр бүр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрхийн ЭМТ-ээс бүрдсэн явуулын баг авч байна. Батлагдсан тохиолдлоос авсан тандалт судалгааны дагуу ойрын хавьтлыг бүртгэж байгаа тул иргэн таны нэр бүртгэлд байхгүй бол шинжилгээ авах боломжгүй болохыг анхаарна уу. Мөн шинжилгээний хариу эерэг гарсан иргэдээс эрүүл мэндийн байгууллагаас холбогдож тандалт судалгаа авахад ойрын хавьтлын иргэдийн мэдээллийг бүрэн өгөх шаардлагатай.Явуулын баг шинжилгээ авахаас гадна батлагдсан тохиолдлын биеийн байдлыг эрэмблэн ангилж, хүндэвтэр болон хүнд өвчтнүүдийг эмнэлэгт зөөвөрлөж, хөнгөн тохиолдлыг өрхийн ЭМТөв хяналтанд авч ажиллаж байна. Үүнээс гадна өрхийн ЭМТ-үүд ажлын өдөр, ажлын цагт батлагдсан тохиолдолын ойрын хавьтал, гэрийн хяналтанд байгаа иргэдээс бүртгэлийн дагуу түргэвчилсэн болон ПСР шижилгээг авч байгаа тул иргэн та харьяаллын дагуу өрхийн ЭМТ-д очиж шинжилгээ өгөх боломжтой.Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 456 тоот тушаалын дагуу “3.7.5. Хувь хүн өөрийгөө түргэвчилсэн тестээр оношилж эерэг гарсан тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг давтан хийлгэж, эерэг бол тандалтанд хамрагдах” заалттай тул цаашид иргэд түргэвчилсэн шинжилгээг өөрсдөө авахаар зохицуулалт хийгдэнэ.
Related Stories
October 4, 2024
January 25, 2024