“Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Өлгий сумын Засаг даргын тамгын газарт он удаан жил ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан үе үеийн ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Тамгын газрын дарга С.Жадыра болон мэргэжилтнүүд ахмад буурлууд оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулан ахмадуудын саналыг сонсож цаашид ахмад буурлуудын саналыг орон нутгийн бодлого шийдвэрт тусгаж ажиллахаа илэрхийлэв.