Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Засаг даргын орлогч О.Ертай, Тамгын газрын дарга С.Жадыра нар Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Артыкбаева Айбек Мухтарович болон Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар
• Өлгий хот болон Ош хот хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх
• Бүгд найрамдах Киргиз улсын соёл, мэдээлэл, спортын чиглэлээр залуучуудын бодлогын яамнаас ирэх 2025 онд Өлгий хотноо соёлын өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар ярилцлаа.
Мөн Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Артыкбаева Айбек Мухтарович Өлгий, Ош хоёр хотын хамтын харилцааны хүрээнд Өлгий хотод Англи хэлний сургуулийг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат уулзалтын үеэр хоёр хотын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, тухайн улсын хувцас үйлдвэрлэл болон чанартай, зах зээлийн үнээс хямд жимс жимсгэнийг импортлох, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.