Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/50 тоот захирамжийн дагуу мал амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэг зэм устгах, орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийн арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Өлгий сумын нутаг дэвсгэрт оршин суудаг ард иргэд болон үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.
Тус хяналт шалгалтын гол зорилго нь Монол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Хог хаягдлын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн тухай хуулиуд болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хэрэгжилтийг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, шалган шийдвэрлэх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхад оршиж байна.