Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргаж, дүн шинжилгээ хийж эрсдэлийн түвшин тогтоох, эрсдэлт нөхцөлд дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор Өлгий сумын багийн Засаг дарга нар нийгмийн ажилтнуудын хамт Аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүдтэй хамтран судалгааны ажлыг зохион байгуулж байна. Судалгааны ажил 2024 оны 03-р сарын 04-с, 16-ны хүртэл 2 долоо хоногийн хугацаанд зохион байгуулагдах юм.
0-18 нас хүртэлх эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрсдлийн судалгаа хийх.
- Түр байр хөлслөн сургуульд сурдаг хүүхдүүд
- Эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн судалгаа авах
- Түр оршин суугчдын хүүхдийн судалгаа авах
- Тавиул хүүхдийн судалгаа
- Хойд эцэг,эхтэй амьдардаг хүүхдийн судалгаа
- Бүтэн,хагса өнчин хүүхэд
- Сургууль завсардсан хүүхэд
- Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн судалгаа
- Архины хамааралтай өрхийн судалгаа