“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлуудын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалт энэ сарын эхэнд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан билээ.
Цаашид уг хөгжлийн бодлогын хэрэгжилтийг ард иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, санал авах уулзалтыг үргэлжлүүлэг сум, баг бүрд зохион байгуулах тухай өгөгдсөн чиглэлийн дагуу Өлгий сумын 13 багийн хамтарсан багийн гишүүдэд уулзалт зохион байгууллаа.Тус зөвлөлдөх уулзалт энэ сарын 26-27-ны өдрүүдэд Өлгий сумын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдаж Өлгий сумын 13 багийн хамтарсан багийн гишүүдээс баг тус бүрээс 4 хүн хамрагдлаа.