Зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах, арга хэмжээний ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нэгдсэн арга хэмжээний нээлт амжилттай зохион байгуулагдлаа.
Дашрамд хэлэхэд энэ оны эхний улиралд улсын хэмжээнд зам тээврийн 7275 осол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтсэн судалгаа гарсан.