Өлгий сумын 4 дүгээр багийн иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Өлгий сумын Байгаль хамгаалагч Х.Сулуушаш, А.Дамысбек, тус багийн Засаг дарга С.Багдат, нийгмийн ажилтан Т.Кунсулугийн хамт газар дээр нь очиж хяналт шалгалт хийлээ. Тухайн багийн айл өрхүүдийн дунд зам дагуу бохир ус асгасан иргэдэд сануулах арга хэмжээ авч, зөрчлийг 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл арилгуулах талаар мэдэгдэх хуудас өгч ажиллалаа. Хэрэв зөрчлийг арилгуулаагүй тохиолдолд Зөрчлийн тухайн хуулийн дагуу арга хэмжээ авагдах юм.
Ил задгай асгасан бохир ус хөлдөн хавар хайлснаар олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог. Иймээс иргэд та бүхэн бохир усаа зориулалтын цооногт асгахыг уриалж байна.