СӨХолбооны хариуцаж байсан хогийн пункерт хог шатаасан явдлыг Өлгий сум хариуцсан Улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч, СӨХолбоо хариуцсан ажилтантай хамт газар дээр нь очиж судалж үзэхэд хэн нэгэн тамхиний иш хаяснаас болж шатсаныг нь тогтоосон байна. СӨХолбооны ажилчид тус пункерт ус зөөж шатаж буй хогийг бүрэн унтраасан байна.Иргэд та бүхэн орон сууцны гадна талбайд байрлаж буй хогийн пункерт бүрэн унтраагүй тамхины иш хаяхгүй, албаар шатаахгүй байхыг анхааруулж байна.