Аймгийн болон сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж, иргэдийн нийгмийн идэвхтэй оролцоог дээшлүүлэх замаар амьдарч буй орчин тойрноо цэвэр, өнгө үзэмжтэй байлгахад иргэдийг идэвхжүүлэх, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор Өлгий сумын Засаг даргын Тамгын газар аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулж буй “ХОГГҮЙ ЦЭМЦГЭР-ӨЛГИЙ” аяны хүрээнд 12 багийн хэмжээнд “СОЁЛЧ ӨРХ”-өөр шалгаруулахаар боллоо. Иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.