Алтанцөгц сумын 1 дүгээр багийн малчны хотноос малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй 1 тооны үхэр Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Б- гийн хотонд ачигдаж ирсэн байна. Тухайн багт урьдчилан сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмийг 14 хоногийн хугацаатай тогтоолоо. Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд тус багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүл ажилуулж ард иргэдэд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж, арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.