Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Өлгий сумын байгаль орчны хяналтын байцаагч нар иргэдээс ирсэн гомдол мэдээллийн мөрөөр ажиллалаа. Зөвшөөрөлгүй газарт Өвс худалдаалж байгаа иргэдэд сануулга өгч зөвшөөрөлтэй газарт өвсөө худалдаалахыг зөвлөж, шаардах бичиг хүргүүлсэн байна.