XVII дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх УСАН БАР жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан 2021 онд буюу Үхэр жилдээ амжилт бүтээлтэй ажилласан урианхай, дөрвөд, тува зэрэг нутгийн уугуул иргэдийг Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Засаг даргын орлогч Х.Нурболат нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн хүндэтгэлийн уулзалтын үeэр Өлгий сумын Засаг дарга Д.Есболат сар шинийн баярын мэнд хүргэж, урианхай, тува дөрвөд иргэдийн эрхийн хэрэгжилтийг хангаж, тэдний нийгмийн олон талыг хамран үүсч буй асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж эдгээр хүмүүсийн санал бодлыг сонслоо.