Эв нэгдэл хамтын ажиллагааны хүчээр дэмжлэг хэрэгтэйд хайрыг, ирээдүйн эздэд эрдмийг, ухаан билгийг цацаж Монгол улсад хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ХАЙР ЭРДЭМ БИЛЭГ” төрийн бус байгууллагын хамт олон “ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” -аар шалгарлаа.
Хайр Эрдэм Билиг ТББ нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд нийгэмд үйлчлэх чиглэлээр нийгмийн эмзэг бүлгийн айл өрхөд туслах, тэдний хүүхэд залуучуудын сурч боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байгууллага юм.
Тус төрийн бус байгууллага нь 2021 онд 600 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдийн сурч буй 600 гаруй хүүхэд залуучуудыг хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, сурч боловсорч байгаа Баян-Өлгйи аймгийн 100 гаруй эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүдэд сургалтын иж бүрдэл өгч, Өлгий сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа 3 давхар бүхий 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажилд 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайн жилд Баян-Өлгий аймгийн ард иргэдэд зориулж 8 ш гүний худаг гаргаж нйигмийн эмзэг бүлгийн айл өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн, нүүрс, сургалтын иж бүрдэл, мах тараах зэрэг тусламжийн үйл ажилгаагаа амжилттай зохион байгуулсан байна.