5 жил тутамд зохион байгуулагддаг Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ удаагийн тооллогыг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр буюу https://toollogo.1212.mn цахим хуудсаар зохион байгуулж байна. Тооллогод 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах юм.
Харин цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөрч эрхлэгч , иргэдийн хувьд 75331212 утсаар холбогдон хамрагдах боломжтой.
Түүнчлэн энэ удаагийн тооллогод эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, тэдгээрийн нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах боломж бүрэх юм.
Дашрамж хэлэхэд 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллого Өлгий сумын хэмжээнд 51 хувьтай үргэлжилж байна. Өлгий сумын хэмжээнд 1528 байгууллага тус тоологод хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 776 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна. Тооллогын явцад бүртгэлтэй утас нь холбогдохгүй байх, тухайн байгууллага нь татан буугдсан, байгууллагын эзэн солигдсон гэх зөрчлүүд ихээр илэрч тооллого хийж байгаа хүмүүсийн ажилд саад учруулж байна.