Сүүлийн 24 цагийн байдлаар Ковид-19 халдварын 8 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 7427 боллоо. Эрүүл мэндийн байгууллагад 124 иргэн эмчлэгдэж байгаагаас 14 хүүхэд, 8 жирэмсэн эх байна. Ковид-19 халдварын эмнэлэгт 77 иргэн, гэрийн эмчилгээнд 91 иргэн тус тус эмчлэгдэж байна. Ковид-19-ын халдварын эмнэлэгт байгаа 77 иргэнээс 5 иргэний биеийн байдал хөнгөн, 70 иргэний биеийн байдал хүндэвтэр, 2 иргэний биеийн байдал хүнд байна.
Related Stories
December 10, 2021