Улс орон даяар Ковид-19 халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэн. Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3-р тунг тарих нь үр дүнд хүрч байна. 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн байна. Хэрвээ иргэн та хоёр дахь тундаа хамрагдаад 21 хоног болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тундаа хамрагдах боломжтой. 3-р тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага хамт олныг 3-р тундаа идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас уриалж байна.
Related Stories
December 10, 2021