2021.10.21 Өлгий сумын хэмжээний Ковид-19 халдварын тоон мэдээлэл
Өлгий сумын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар КОВИД-19 халдварын 32 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 6999 боллоо. Нийт эдгэрсэн хүний тоо 6667. Ковид-19-ын эмнэлэгт 91 иргэн, үүнээс хүүхэд 13, жирэмсэн эх 8. Гэрийн эмчилгээнд 236 иргэн эмчлэгдэж байна. Нас баралт өлгий сумын хэмжээнд 5 бүртгэгдсэн. Ковид 19-ын эмнэлэгт байгаа 91 иргэнээс 5 иргэний биеийн байдал хөнгөн, 86 иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Гэрийн эмчилгээнд байгаа 236 иргэний биеийн байдал хөнгөн байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт ард иргэдэд зөвлөгөө өгөх 70422953, 94944903 дугаарын утасууд ажиллаж байна.