Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь байцаагч Х.Болатбeкт ард иргэдээс боодол өвс стандартын шаардлага хангахгүй байгаа мөртлөө үнэтэй худалдаалагдаж байна гэсэн гомдол мэдээлэл ирсэн байна. Өрсөлдөөний тухай хууль,хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухайн хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2021 оны А/817 захирамжаар ажлын хэсэг байгуулж Ногооннур суманд хяналт шалгалт зохион байгууллаа.• Шалгалтын явцад бэлтгэгдсэн өвс 15280 боодол өвсөнд санамсаргүй сонголтын аргаар хэмжилт хийж жингийн дундаж утгыг тодорхойлсон. Үүнд: Хэмжилтийн явцад хамгийн бага жинтэй нь -10 кг, хамгийн хүнд нь 18 кг байна. Боодолтой өвсний жингийн дундаж хэмжээ нь 13 кг орчим байлаа • Ногооннуур суманд хаман боогч машин бүхий 11 иргэн байгаа ба шалгалтын явцад 7 иргэнд хариуцлагын гэрээ байгуулан стандартын шаардлагад нийцүүлэн боодолтой өвс бэтгэх талаар үүрэг даалгавар өгч ажилласан. Үлдсэн 4 иргэнд харицлагын гэрээ байгуулан ажиллах талаар ажлын хэсгийн ахлагчаас сумын Засаг даргад үүрэг даалгавар өгсөн. •Дашрамд дурьахад Ногооннуур сумын иргэд өвсөө бүрэн хатаасны дараа боодолтой өвс бэлтгэдэг. Техникийн шаардлага MNS 0592:2008 стандартын дагуу өвсний нягт нь 120-150 кг/м3 байхаар тогтоосон. Иймд чийггүй боодолтой өвсний жин нь 120 кг/м3 гэж тооцвол жин нь 14.4 кг гарахаар тооцоо гарч байна.