Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Илрүүлэлт-оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Өлгий сумын хэмжээнд “Хулгай хар мөртэй” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Хулгайлах гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн гаралтыг саармагжуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Өлгий сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг Өлгий сумын Засаг даргын тамгын газраас уриалж байна. Түүнчлэн тус аяныг Өлгий сумын хэмжээнд зохион байгуулж байгаа хэсгийн байцаагчидтай хуралдаан зохион байгуулж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдэд Өлгий сумын ГХУСАЗС Зөвлөлийн ээлжит хуралдаанаар тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Хуралдааны үеэр Өлгий сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Космос ард иргэдийн аюулгүй байдлын төлөө зүтгэж гэмт хэргийн гаралтыг багасгах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.