ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН орон нутаг дахь улсын байцаагч Х.Болатбек иргэдээс ирсэн ЖСММ кабель сарын төлбөрөө 11000 төгрөг болгож нэмсэн гэсэн гомдлын дагуу тус газарт хяналт шалгалт хийлээ. Хяналтаар ЖСММ компаны захирал О.Маликтэй зөвшилцөж ЖСММ кабелийг 2 багцад хувааж ард иргэдийн хүртээл болгохоор боллоо. Үүнд эхний багц үндэсний багц хоёр дахь багц гадаад багц гэж хоёр хувааж хэрэглэгчдэд сонгож хэрэглэх боломжийг олгож байна. Үндэсний багц нь -сарын төлбөр 3000 төгрөг,гадаад багцаа 7500 төгрөг болгосон байна. Энэхүү шинэ журам 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс албан ёсоор хэрэгжих юм.