Өлгий сумын хэмжээнд 2021 оны II ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулагдлаа. Эмчийн үзлэгт хамрагдаж байгаа залууст амны хаалт сольж зүүх, хоёр метрийн зай барих шаардлагыг тавьж зохицуулалтыг хийж ажиллалаа. Үзлэгт хамрагдсан залуусын дунд чихний хэнгэрэг цоорхой, гэмтэл бэртэлтэй, ядаргаа сульдаатай гэх асуудлаар тэнцэхгүй байх тохиолдол багагүй гарч байгааг эмч мэргэжилтнүүд дурдаж байна. Цэргийн насны залуус идэвхтэй хамрагдсан байгаа бөгөөд Сагсай, Бугат, Өлгий сумдаас цэрэгт тэнцсэн залуучууд 10 дугаар сарын 14-ний өглөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт 8 төрлийн шижилгээнд хамрагдах юм.