Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангахын хүрээнд Өлгий сумын Ховд голын эрэг дагуу ард иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах зорилгоор гүйлтийн зам, явган хүний зам, дугуйн зам барих зураг төсөв хийх судалгааны ажлын багийнхан өчигдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт хуралдлаа. Хуралдаанаар Ховд голын эрэг дагуу 12 км газарт хэмжилт хийж судалгаа явуулсны үр дүнд тус газрын ерөнхий зураг төсвийг гаргуулах компанитай гэрээ хийхээр боллоо.